ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛ ЗААЛТУУД
Сүүлд шинэчлэгдсэн: 2024 оны 10 дугаар сарын 15
“ОДОО ХУДАЛДАН АВАХ” ТОВЧИЙГ ДАРСНААР, ТА EA СПОРТ FC ҮҮРЭН ВЭБ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ДАРААХ НӨХЦӨЛ ЗААЛТУУДЫГ (ЭДГЭЭР “НӨХЦӨЛ ЗААЛТУУД” ЭСВЭЛ ЭДГЭЭР “НӨХЦӨЛ”) БОЛОН EA СПОРТ FC ҮҮРЭН ВЭБ ДЭЛГҮҮРИЙН АШИГЛАЛТЫН НӨХЦӨЛ (“АН” эсвэл “АШИГЛАЛТЫН НӨХЦӨЛ”) БОЛОН ЭНД ЛАВЛАГАА БОЛГОН ОРУУЛСАН НУУЦЛАЛЫН МЭДЭГДЛИЙГ (“ВЭБ ДЭЛГҮҮРИЙН НӨХЦӨЛҮҮД”), УНШИЖ ОЙЛГОСОН БӨГӨӨД ДАГАЖ МӨРДӨНӨ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА. Контекстэд өөрөөр заагаагүй бол, энд тодорхойлоогүй том үсгээр бичсэн бүх нэр томьёо нь Ашиглах Нөхцөлд заасан утгыг агуулна.
ТА ТҮҮНЧЛЭН EA СПОРТ FC ҮҮРЭН ВЭБ ДЭЛГҮҮРИЙН (“ВЭБ ДЭЛГҮҮРИЙГ”) ДИЖИТАЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНД CODA-ГААР ДАМЖУУЛАН ХУДАЛДАЖ БАЙГАА БӨГӨӨД ЭДГЭЭР НӨХЦӨЛ НЬ НЭГ ТАЛААС ТА БОЛОН НӨГӨӨ ТАЛААС CODA ХООРОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭ БОЛНО ГЭДГИЙГ ОЙЛГОЖ ЗӨВШӨӨРЧ БАЙНА.ЭДГЭЭР НӨХЦӨЛ БОЛОН АН НЬ ТАНЫ ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ БОЛОН БУСАД ХУУЛИЙН ДАГУУ МӨРДӨХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛҮҮДИЙГ АГУУЛСАН БОЛНО.ЭДГЭЭР ЗААЛТУУД ТАНЫ ХУУЛИАР ЗААСАН ЭРХ БОЛОН ЗАЛРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД НӨЛӨӨЛӨХ ТУЛ “ОДОО ХУДАЛДАН АВАХ” ГЭСНИЙГ ДАРАХЫН ӨМНӨ ЭСВЭЛ БУСАД ХЭЛБЭРЭЭР ЭДГЭЭР НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРӨХИЙН ӨМНӨ САЙТАР УНШИЖ СУДАЛНА УУ. ХЭРВЭЭ ТА (A) ЭДГЭЭР НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БОЛ (Б) (i) 18 НАС ХҮРЭЭГҮЙ, ЭСВЭЛ (ii) БИДЭНТЭЙ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ГЭРЭЭ БАЙГУУЛАХ НАСАНД ХҮРЭЭГҮЙ, (C) ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ДАГУУ ТАНЫГ ЭНЭ ВЭБ ДЭЛГҮҮР ЭСВЭЛ ЭНЭ ВЭБ ДЭЛГҮҮРИЙН АЛИВАА КОНТЕНТ, БҮТЭЭГДЭХҮҮН,ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БУЮУ АШИГЛАХЫГ ХОРИГЛОСОН ТОХИОЛДОЛД ТА ЭНЭ ВЭБ ДЭЛГҮҮРЭЭС БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ЗАХИАЛАХ, АВАХ БОЛОМЖГҮЙ.
Эдгээр Нөхцөлүүд нь I Хэсэг (Ерөнхий заалт болон нөхцөлүүд) болон II Хэсгээс (Нэмэлт заалт болон нөхцөлүүд) бүрдэх бөгөөд Вэб дэлгүүрийг ерөнхийд нь ашиглахтай холбоотой АН-ийн нэг цогц хэсэг болно. Та мөн энэ вэб дэлгүүрээр дамжуулан захиалга хийхээсээ өмнө манай Нууцлалын мэдэгдлийг сайтар нягталж танилцах хэрэгтэй.
I ХЭСЭГ ЕРӨНХИЙ ЗААЛТ БОЛОН НӨХЦӨЛҮҮД
-
Мөнгөн утга байхгүй тухай
Та дижитал бүтээгдэхүүнд мөнгөн утга байхгүй, зөвхөн Electronic Arts Inc. (“EA”) компаниас нийтэлсэн “EA Sports FC Mobile” видео тоглоом (“Тоглоом”) дотор ашиглагдах боломжтой бөгөөд өөр хэн нэгэнд дамжуулж болохгүй буюу аливаа валют эсвэл бусад мөнгөн утга бүхий бусад зүйлс, хууль ёсны тендерийн арга хэрэгслээр сольж болохгүй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрч байна.
-
Худалдааны нөхцөл
Та хийж буй худалдан авалттай холбоотойгоор дараахыг баталж байна: (i) Та Дижитал бүтээгдэхүүнийг өөрийн тусгай, хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авч байгаа; (ii) та энэхүү Вэб дэлгүүр дээрээс авсан Дижитал бүтээгдэхүүнээ түрээслүүлэх, хөлслүүлэх, зээлдүүлэх, худалдах, дамжуулах буюу лицензийг дамжуулах эрхгүй болно; мөн (iii) та Дижитал бүтээгдэхүүнийг худалдан авах, ашиглахдаа Coda ба/эсвэл EA-гаас тогтоосон холбогдох хууль, дүрэм, журам, нөхцөл, хязгаарлалтыг үргэлж дагаж мөрдөнө.
-
EA Хаяг
Гүйлгээ хийх эсвэл Вэб дэлгүүр дээрх зарим урамшууллын схем, хямдрал, үзүүлэлт эсвэл үйлчилгээг авахын тулд бид танаас Тоглоом тоглохдоо бүртгүүлсэн EA хаягаа ашиглахыг шаардаж болзошгүй. Та өөрийн EA хаяг ашиглан нэвтэрснээр та Coda-д таныг хэн болохыг баталгаажуулах зориулалтаар өөрийн талаарх мэдээллийг үнэн зөв, бүрэн дүүрэн гаргаж өгсөн бөгөөд та өөрийн EA хаягийн нууц үг, болон тухайн хаягаар гүйцэтгэж буй бүх үйл ажиллагааны нууцлалыг хангах хариуцлага хүлээн гэдгээ зөвшөөрч баталж байна. Вэб дэлгүүр дээрх таны EA хаягт зөвшөөрөлгүй хандалт хийгдсэн тохиолдолд Coda-д нэн даруй мэдэгдэнэ үү.
Дараах тохиолдолд Coda зөвхөн өөрийн үзэмжээр хүссэн цагтаа таны EA хаягаа ашиглан Вэб дэлгүүрт нэвтрэх эсвэл ашиглах явдлыг түр зогсоох эсвэл цуцлах боломжтой:
-
Та Вэб дэлгүүрийн нөхцөлүүд дээр хориглосон аливаа үйлдэлд оролцохыг оролдсон эсвэл шууд бусаар оролцсон;
-
Та Вэб дэлгүүрийн нөхцөлийн аливаа заалтыг зөрчсөн бөгөөд түүнийг залруулах боломжтой хэдий ч та Coda-гаас тухайн зөрчлийн талаар мэдэгдэл хүлээн авсан өдрөөс эхлэн гуч (30) хоногийн дотор залруулга хийгээгүй;
-
Coda аливаа хууль хэрэгжүүлэх эрх мэдэл эсвэл хууль хүчний байгууллагаас ийнхүү үйлдэх шаардлага хүлээн авсан;
-
Та бидэнд худал эсвэл хуурамч мэдээлэл гарган өгсөн ба тус мэдээллийг ирүүлэх хүсэлтийг Coda-гаас хүлээн авсан өдрөөс хойш арван таван (15) хоногийн дотор үнэн зөв мэдээлэл гаргаж өгөөгүй; эсвэл
-
Таны EA хаягийн нууцлал алдагдсан тухай эсвэл түүнд зөвшөөрөлгүй хандалт хийгдсэн тухай Coda олж мэдсэн бөгөөд та Coda-гаас энэ алдааг засах шаардлага тавьсан мэдэгдэл хүлээн авснаас хойш тав (5) хоногийн дотор аливаа арга хэмжээ аваагүй.
Та зөвхөн өөрөө өөрийн EA хаягийг эсвэл гүйлгээ хийх явцад эсвэл Вэб дэлгүүрийн аливаа урамшууллын схем, хямдрал, үзүүлэлт эсвэл үйлчилгээнд хандахад шаардлагатай аливаа бусад мэдээллийг баталгаажуулах батлах хариуцлага хүлээнэ. Үргэлжлүүлснээр, таны буруу оруулсан ЕА хаяг эсвэл аливаа бусад мэдээллийн улмаас үүдэн гарсан алдаа эсвэл буцаан олголтыг Coda хариуцахгүй болохыг хүлээн зөвшөөрч байна.
-
Бүтээгдэхүүний тайлбар ба Хүргэлт
Вэб Дэлгүүр дээрх бүтээгдэхүүний тайлбарыг аль болох зөв байлгахын тулд бид бүх хүчин чармайлтыг гаргадаг. Гэсэн хэдий ч холбогдох хууль тогтоомжид зөвшөөрсөн хүрээнд бид ийм бүтээгдэхүүний тайлбар бүрэн эсвэл зөв байх дээр баталгаа өгөхгүй.
Бид вэб дэлгүүр дээр санал болгож буй Дижитал бүтээгдэхүүнийг нийтлэх буюу бэлтгэдэггүй болно. ЕА нь Дижитал Бүтээгдэхүүний нийтлэгч юм. Иймд, таны Дижитал Бүтээгдэхүүний хэрэглээ уг Тоглоомд үйлчлэх энд хавсаргасан Хэрэглэгчийн гэрээгээр зохицуулагдана. ЕА нь Дижитал бүтээгдэхүүнийг танд хүргэх ажлыг дангаар хариуцна.
Та Вэб дэлгүүрээс санал болгож буй Дижитал бүтээгдэхүүнийг “худалдан авч” болох боловч Вэб дэлгүүрээр дамжуулан олж авсан Дижитал бүтээгдэхүүнийг эзэмших буюу оюуны өмчийн эрхгүй болохыг та ойлгож байна болно. Харин та Дижитал бүтээгдэхүүнийг авах, ашиглах хязгаарлагдмал эрхийг тусгай, хувийн хэрэгцээнд зориулан худалдан авна. Та Дижитал бүтээгдэхүүний эх кодыг задлах, урвуу инженерчлэл хийх, задлах, эх кодыг гаргахыг оролдох, өөрчлөх, үүсмэл бүтээл үүсгэх боломжгүй.
-
Үнэ ба төлбөрийн нөхцөл
Энэхүү Вэб дэлгүүрт тавигдсан бүх үнэ, хөнгөлөлт, урамшууллыг мэдэгдэл өгөлгүй өөрчлөх боломжтой.
Вэб дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд та манай түншийн үүрэн холбооны операторуудын аль нэгэнд хүчинтэй, эрх бүхий гар утасны бүртгэл эсвэл манай төлбөрийн түншүүдээс гаргасан эсвэл хүлээн зөвшөөрсөн төлбөрийн хэрэгсэлтэй байх ёстой.
Энэхүү Вэб дэлгүүрээс худалдан авалт хийхтэй холбоотой сонгосон төлбөрийн хэрэгслийн ашиглалтыг та дангаар хариуцах бөгөөд таны төлбөрийн хэрэгслийг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд Coda нь танд болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй болно.
Та (i) бидэнд өгсөн төлбөрийн мэдээлэл үнэн, зөв, бүрэн байх, (ii) худалдан авалтад сонгосон төлбөрийн хэрэгслээ ашиглах эрх зохих ёсоор олгогдсон, (iii) та нэрлэсэн үнээр танд үүссэн бүх төлбөрийг төлөх ба үүнд холбогдох бүх татвар, хураамж, валют солих хураамж, дата хураамж, холбогдох хураамжууд, хэрэв байгаа бол багтана.
Хэрэв та банкны шилжүүлгийг төлбөрийн хэрэгсэл болгон ашигладаг бол таны өгсөн банкны мэдээллийг манай төлбөрийн түншүүд шууд цуглуулах болно. Coda нь таны банкны дансны мэдээллийг цуглуулдаггүй, хадгалдаггүй, боловсруулдаггүй болно. Худалдан авалт хийх явцад таны өгч болох бусад төлбөрийн мэдээллийг бид хэрхэн боловсруулдаг тухай мэдээллийг манай Нууцлалын мэдэгдлээс үзнэ үү.
Бид ямар нэгэн шалтгаанаар аливаа гүйлгээнээс татгалзах буюу буцаах, эсвэл гүйлгээний төрөл ба/эсвэл үнийн дүнгийн хязгаар тогтоох эрхтэй.
-
Маргаан ба алдаа
Маргаан:Хэрэв та дижитал бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй, алдааны улмаас танаас төлбөр татагдсан гэж үзэж байгаа бол эсвэл төлбөртэй холбоотой асуудал гарсан бол бидэнтэй холбогдоно уу.
Та гомдол гаргахдаа болон маргааныг дараагийн мөрдөн байцаалтын явцад худал, төөрөгдүүлсэн мэдэгдэл гаргаж болохгүй. Бидэнд ирсэн бүх маргааныг шалгаж, шийдвэрлэхийн тулд бид зохист хүчин чармайлт гаргах болно. Гэсэн хэдий ч ийм маргааны эцсийн шийдвэрийг Coda-гийн үзэмжээр гаргана.
Хэрэв танд Тоглоомын талаар эсвэл Тоглоом дахь Дижитал Бүтээгдэхүүний талаар аливаа асуулт эсвэл гомдол байгаа бол EA компанитай энэ холбоосоор холбогдоно уу.
Алдаа шийдвэрлэх: Маргааныг шийдвэрлэх үйл явцын нэг хэсэг эсвэл тусад нь бид алдаа гаргасан гэдгийг тогтоох боломжтой. Хэрэв бид танд буруу төлбөр ногдуулсан эсвэл хэт их хураамж авсан болохыг тогтоовол бид таны дансанд мөнгө хийх эсвэл алдааг засах зорилгоор буцаан олголт хийх болно. Хэрэв бид танд төлбөр ногдуулах ёстой байсан үед ногдуулаагүй эсвэл дутуу төлбөр авсан гэж дүгнэвэл алдааг зохих ёсоор засах зорилгоор танаас төлбөр авч болно.
Буцаан олголт: Вэб дэлгүүрт амжилттай хийгдсэн бүх худалдан авалт нь эцсийн бөгөөд цуцлагдах боломжгүй гэдгийг та хүлээн зөвшөөрч, ойлгож байна. Эдгээр Нөхцөлд өөрөөр илэрхий заагаагүй бол буцаан олголтыг хүлээн авахгүй бөгөөд буцаан олгохгүй. Маргаан ба/эсвэл алдааг шалгасны дараа танд буцаан олголт хийгдсэн тохиолдолд таны төлбөрийн хэрэгсэлд банк эсвэл төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс тогтоосон нөхцөл, хугацааны дагуу мөнгө орох болно.
-
Бусад
Хариуцлагын хязгаарлалт. АН-ИЙГ ХЯЗГААРЛАХГҮЙГЭЭР, ХУУЛИАР ХОРИГЛООГҮЙ ХЭМЖЭЭНД ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ACTIVISION ЭСВЭЛ ТҮҮНИЙ АЛИВАА ТОЛГОЙ КОМПАНИУД, ОХИН КОМПАНИУД, САЛБАР КОМПАНИУД ЭСВЭЛ ТЭДНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД, ЗАХИРЛУУД, АЖИЛТНУУД, ЭСВЭЛ ТЭДНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД (“ЕА-ГИЙН ТАЛУУД”) НЬ АЛИВАА ХЯЗГААРЛАЛТГҮЙГЭЭР ХҮН ГЭМТЭХ, ЭСВЭЛ ОСЛЫН, ОНЦГОЙ, ШУУД БУС, ҮР ДАГАВРЫН ХАМААРАЛТАЙ АЛИВАА ХОХИРЛЫГ ХАРИУЦАХГҮЙ БӨГӨӨД ҮҮНД АШГАА АЛДАХ, МЭДЭЭЛЭЛ АЛДАХ, БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАСАЛДАХ, МӨН ЯМАР ШАЛТГААНААС ҮҮДСЭН, АЛИВАА ЗАРГА, НЭХЭМЖЛЭХЭЭС (ГЭРЭЭ, ЗӨРЧИЛ, ЭСВЭЛ БУСАД) ҮЛ ШАЛТГААЛАН, ТҮҮНЧЛЭН ЕА-ГИЙН АЛЬ НЭГ ТАЛД ИЙМ ХОХИРОЛ ҮҮСЭХ БОЛОМЖТОЙ ТАЛААР МЭДЭЭЛСЭН ТОХИОЛДОЛД Ч ТАНЫ ВЕБ ДЭЛГҮҮР ЭСВЭЛ ДИЖИТАЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АШИГЛАЛТ ЭСВЭЛ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЭСВЭЛ ТҮҮНЭЭС ҮҮДЭН ГАРСАН АЛИВАА ХОХИРОЛ ЭСВЭЛ АЛДАГДАЛ БАГТАНА. ЗАРИМ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙД ХУВЬ ХҮНИЙ ГЭМТЭЛ, ОСЛЫН ЭСВЭЛ ҮР ДАГАВРЫН ХАМААРАЛТАЙ АЛИВАА ХОХИРОЛД ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ТУЛ ЭНЭ ХЯЗГААРЛАЛТ ТАНД ХАМААРАХГҮЙ БАЙЖ БОЛНО. ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЭНД ҮҮССЭН БҮХ ХОХИРЛЫН УЛМААС (ХҮН ГЭМТЭХТЭЙ ХОЛБООТОЙ ТОХИОЛДЛУУДАД ХОЛБОГДОХ ХУУЛИАР ЗААСНААС БУСДААР) ЕА-ГИЙН АЛЬ Ч ТАЛЫН ТАНЫ ӨМНӨ ХҮЛЭЭХ НИЙТ ХАРИУЦЛАГЫН ДҮН НЬ ДИЖИТАЛ БҮТЭЭГДЭХҮҮН АВАХААР ТАНЫ ТӨЛСӨН БОДИТ ДҮНГЭЭС ХЭТРЭХГҮЙ БОЛНО. ӨМНӨ ДУРДСАН ХЯЗГААРЛАЛТ НЬ ӨМНӨ ДУРДСАН ЗАСАХ АРГА ХЭМЖЭЭ ҮНДСЭН ЗОРИЛГООСОО ГАЖСАН ТОХИОЛДОЛД Ч ХАМААРАХ БОЛНО.
Суллах; Татгалзах. Холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хамгийн дээд хэмжээгээр та ЕА-гийн талуудыг аливаа хариуцлагаас чөлөөлж, гэрээний зарга, зөрчил (үүнд хайхрамжгүй байдал орно) болон бусад аливаа нэхэмжлэхийн дагуу Вэб дэлгүүр болон Дижитал бүтээгдэхүүнтэй холбоотой эсвэл түүнээс үүдэн гарах аливаа нэхэмжлэл, зардал, гэмтэл, алдагдал, хохиролтой холбоотой аливаа, бүх арга хэмжээ авах шалтгаанаас татгалзахыг зөвшөөрч байна. Ямар ч тохиолдолд, үүгээр та ЕА-гийн талуудыг шүүхэд өгөх, Вэб Дэлгүүр болон аливаа Дижитал бүтээгдэхүүнтэй холбогдуулан хориг болон түүнтэй адилтгах тусламж авах буюу эрэлхийлэх аливаа эрхээс эргэлт буцалтгүй татгалзаж байна.
Гэрээний тусгаар байдал АН-г хязгаарлахгүйгээр, хэрэв эдгээр заалт, нөхцөлийн аль нэг хэсэг, нөхцөл, заалтыг хууль бус, хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсвэл хүчингүй гэж үзвэл үлдсэн хэсэг эсвэл хэсгүүдийг бие даасан тусдаа хэсэг гэж үзэх ба, Талуудын эрх, үүргийг эдгээр Нөхцөлүүд нь тухайн хууль бус эсвэл хүчингүй гэж тооцогдсон тодорхой хэсэг, нөхцөл, заалтыг агуулаагүй мэтээр тайлбарлаж, хэрэгжүүлнэ.
II ХЭСЭГ НЭМЭЛТ ЗААЛТ БА НӨХЦӨЛҮҮД – ТУХАЙЛСАН УЛСААР
АВСТРАЛИ
-
Ашиглалтын хамрах хүрээ
Хэрэв та Австралид оршин суудаг эсвэл байршилтай бол, таны Дижитал Бүтээгдэхүүний худалдан авалт өөрөөр заагаагүй тохиолдолд, дээрх I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтуудаас гадна эдгээр заалтаар (“Австралийн заалтууд”) зохицуулагдана. Хэрэв эдгээр Австралийн заалтууд болон I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтууд эсвэл Вэб дэлгүүрийн заалтууд хооронд зөрүү маргаан гарвал, түүнийг шийдвэрлэхэд шаардагдах түвшинд эдгээр Австралийн заалтуудыг баримтална.
-
Дижитал бүтээгдэхүүнээр хангагч
Дижитал бүтээгдэхүүнийг танд Coda Australia Technology Services Pty. Ltd. (“Coda Australia”) компаниас танд борлуулж байгаа бөгөөд, эдгээр Нөхцөл заалтуудыг та Coda Australia-тай байгуулж байгаа гэдгийг та ойлгож хүлээн зөвшөөрч байна. Австралийн хэрэглэгчид [ТУСЛАМЖ АВАХ ХУУДСААР] дамжуулан Coda Australia-д хандах боломжтой.
-
Австралийн хэрэглэгчийн хуулийн (ACL) дагуу гаргах баталгаа
Дижитал бүтээгдэхүүн нь Австралийн хэрэглэгчийн хуулийн дагуу хасах боломжгүй баталгааг шаарддаг тул АН-ийн 9 дэх заалт болон эдгээр Нөхцөл заалтуудын 6 дахь заалт (Суллах; татгалзах) танд үйлчлэхгүй. Дижитал бүтээгдэхүүнд үйлчлэх хүрээнд та томоохон доголдолтой бүтээгдэхүүнийг солиулах, мөнгөө буцаан авах болон аливаа болзошгүй алдагдал, хохиролдоо нөхөн олговор авах эрхтэй. Түүнчлэн та тухайн бараа хүлээн зөвшөөрөхүйц чанарын шаардлага хангаагүй бөгөөд томоохон доголдол гэсэн шалгуурт хараахан хүрээгүй тохиолдолд тухайн барааг засуулах, солиулах эрхтэй.
-
Дижитал бүтээгдэхүүний хууль сахилт
Вэб дэлгүүр дээр борлуулагдаж буй аливаа Дижитал бүтээгдэхүүн 2001 оны Корпорацын тухай хуульд (Cth) тодорхойлсон “санхүүгийн бүтээгдэхүүн” биш бөгөөд тийм төрлийн бүтээгдэхүүнд үйлчлэх заалтууд энд хамаарахгүй, үйлчлэхгүй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрч байна.
-
Үйлчлэх хууль ба маргаан шийдвэрлэх
Эдгээр заалт, нөхцөлийг Австралийн хууль тогтоомжийн дагуу хуулийн зөрүүтэй заалтыг харгалзахгүйгээр зохицуулж, тайлбарлана. Бид энэхүү Заалт, нөхцөлүүдээс үүдсэн ба холбоотой гарсан аливаа маргааныг (үүний оршин тогтнох, хүчинтэй байх, дуусгавар болгохтой холбоотой аливаа асуудлыг оролцуулан) эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх болно, гэхдээ ийм хүчин чармайлт нь амжилтгүй болсон тохиолдолд маргааныг харьяаллын дагуу Викториа мужийн шүүхэд, бусад газрын шүүхүүдийг оруулахгүйгээр шилжүүлж болно.
КАНАД
-
Ашиглалтын хамрах хүрээ
Хэрэв та Канадад оршин суудаг эсвэл байршилтай бол, таны Дижитал Бүтээгдэхүүний худалдан авалт өөрөөр заагаагүй тохиолдолд, дээрх I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтуудаас гадна эдгээр заалтаар (“Канадын заалтууд”) зохицуулагдана. Хэрэв эдгээр Канадын заалтууд болон I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтууд эсвэл Вэб дэлгүүрийн заалтууд хооронд зөрүү маргаан гарвал, түүнийг шийдвэрлэхэд шаардагдах түвшинд эдгээр Канадын заалтуудыг баримтална.
-
Дижитал бүтээгдэхүүнээр хангагч
Дижитал бүтээгдэхүүнийг танд Coda Canada Corporation (“Coda Canada”) компаниас танд борлуулж байгаа бөгөөд, эдгээр Нөхцөл заалтуудыг та Coda Canada-тай байгуулж байгаа гэдгийг та ойлгож хүлээн зөвшөөрч байна. Канад дахь хэрэглэгчид Coda Canada-тай [ТУСЛАМЖ АВАХ ХУУДСААР] дамжуулан холбогдох боломжтой.
МАЛАЙЗ
-
Ашиглалтын хамрах хүрээ
Хэрэв та Малайзад оршин суудаг эсвэл байршилтай бол, таны Дижитал Бүтээгдэхүүний худалдан авалт өөрөөр заагаагүй тохиолдолд, дээрх I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтуудаас гадна эдгээр заалтаар (“Малайзын заалтууд”) зохицуулагдана. Хэрэв эдгээр Малайзын заалтууд болон I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтууд эсвэл Вэб дэлгүүрийн заалтууд хооронд зөрүү маргаан гарвал, түүнийг шийдвэрлэхэд шаардагдах түвшинд эдгээр Малайзын заалтуудыг баримтална.
-
Дижитал бүтээгдэхүүнээр хангагч
Дижитал бүтээгдэхүүнийг танд Aplikasi Coda Sdn. Bhd. (“Coda Malaysia”) компаниас танд борлуулж байгаа бөгөөд, эдгээр Нөхцөл заалтуудыг та Coda Malaysia-тай байгуулж байгаа гэдгийг та ойлгож хүлээн зөвшөөрч байна. Малайз дахь хэрэглэгчид Coda Malaysia-тай [ТУСЛАМЖ АВАХ ХУУДСААР] дамжуулан холбогдох боломжтой.. Coda Malaysia-гийн бүртгэлтэй хаяг бол D-3A-4 дүгээр байр, 4 давхар, D блок, Setiawalk, Persiaran Wawasan, Pusat Bandar Puchong, 47160 Puchong, Selangor Darul Ehsan, Малайз Улс.
-
Үйлчлэх хууль
Эдгээр заалт, нөхцөлийг Малайзын хууль тогтоомжийн дагуу хууль тогтоомжийн зөрчлийн заалтыг харгалзахгүйгээр зохицуулж, тайлбарлана. Бид энэхүү заалт, нөхцөлөөс үүдсэн ба холбоотой гарсан аливаа маргааныг (үүний оршин тогтнох, хүчинтэй байх, дуусгавар болгохтой холбоотой аливаа асуудлыг оролцуулан) эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх болно, гэхдээ ийм хүчин чармайлт нь амжилтгүй болсон тохиолдолд маргааныг Азийн Олон Улсын Арбитрын төв (АОУАТ)-д тухайн цагт хүчин төгөлдөр үйлчилж буй АОУАТ-ийн Арбитрын хуулийн дагуу шилжүүлж, эцэслэн шийдвэрлэх ба хуулиудыг энэ хэсэгт иш татаж нэгтгэсэн гэж үзнэ. Арбитрын суудал нь Куала Лумпурт байх бөгөөд шүүх нэг (1) арбитрчаас бүрдэнэ. Арбитрын ажиллагаа, шийдвэр нь англи хэл дээр явагдана. Арбитрчийн шийдвэр эцсийн бөгөөд заавал биелүүлэх шинж чанартай байна.
ХОНГКОНГ
-
Ашиглалтын хамрах хүрээ
Хэрэв та Хонгконгод оршин суудаг эсвэл байршилтай бол, таны Дижитал Бүтээгдэхүүний худалдан авалт өөрөөр заагаагүй тохиолдолд, дээрх I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтуудаас гадна эдгээр заалтаар (“Хонгконгийн заалтууд”) зохицуулагдана. Хэрэв эдгээр Хонгконгийн заалтууд болон I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтууд эсвэл Вэб дэлгүүрийн заалтууд хооронд зөрүү маргаан гарвал, түүнийг шийдвэрлэхэд шаардагдах түвшинд эдгээр Хонгконгийн заалтуудыг баримтална.
-
Дижитал бүтээгдэхүүнээр хангагч
You understand and accept that the Digital Product is being sold to you by Coda Singapore, and that the Terms and Conditions are hereby entered into and agreed upon between you and Coda Singapore. Coda Singapore may be reached by users in Hong Kong through [ТУСЛАМЖ АВАХ ХУУДАС].
ФИЛЛИПИН
-
Ашиглалтын хамрах хүрээ
Хэрэв та Филлипинд оршин суудаг эсвэл байршилтай бол, таны Дижитал Бүтээгдэхүүний худалдан авалт өөрөөр заагаагүй тохиолдолд, дээрх I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтуудаас гадна эдгээр заалтаар (“Филлипиний заалтууд”) зохицуулагдана. Хэрэв эдгээр Филлипиний заалтууд болон I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтууд эсвэл Вэб дэлгүүрийн заалтууд хооронд зөрүү маргаан гарвал, түүнийг шийдвэрлэхэд шаардагдах түвшинд эдгээр Филлипиний заалтуудыг баримтална.
-
Дижитал бүтээгдэхүүнээр хангагч
You understand and accept that the Digital Product is being sold to you by Coda Payments Philippines Inc. (“Coda Philippines”), and that the Terms and Conditions are hereby entered into and agreed upon between you and Coda Philippines. Coda Philippines may be reached by users in the Philippines through [ТУСЛАМЖ АВАХ ХУУДАС]. Coda Philippines компанийн бүртгэлтэй хаяг One Ayala Avenue Corporate Center, Зүүн Цамхгийн 6 дугаар давхар, Ayala Avenue corner EDSA, Barangay San Lorenzo, Makati хот, Филиппин Улс.
-
Үйлчлэх хууль
Эдгээр заалт, нөхцөлийг Филиппин Улсын хууль тогтоомжийн дагуу зөрчилдөх заалтыг харгалзахгүйгээр зохицуулж, тайлбарлана. Бид эдгээр заалт, нөхцөлүүдээс үүдсэн ба холбоотой гарсан аливаа маргааныг (үүний оршин тогтнох, хүчинтэй байх, дуусгавар болгохтой холбоотой аливаа асуудлыг оролцуулан) эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх болно, гэхдээ ийм хүчин чармайлт нь амжилтгүй болсон тохиолдолд маргааныг ФМШТ-ийн Арбитрын хуулийн дагуу, хүчин төгөлдөр байх хугацаанд нь Филиппиний Маргаан Шийдвэрлэх Төв (ФМШТ)-ийн арбитрт шилжүүлж, эцэслэн шийдвэрлэх ба хуулиудыг энэ хэсэгт иш татаж нэгтгэсэн гэж үзнэ. Арбитрын суудал нь Филиппин улсын Макати хот байх бөгөөд шүүх нэг (1) арбитрчаас бүрдэнэ. Арбитрын ажиллагаа, шийдвэр нь англи хэл дээр явагдана. Арбитрчийн шийдвэр эцсийн бөгөөд заавал биелүүлэх шинж чанартай байна.
ТАЙВАНЬ
-
Ашиглалтын хамрах хүрээ
Хэрэв та Тайваньд оршин суудаг эсвэл байршилтай бол, таны Дижитал Бүтээгдэхүүний худалдан авалт өөрөөр заагаагүй тохиолдолд, дээрх I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтуудаас гадна эдгээр заалтаар (“Тайваний заалтууд”) зохицуулагдана. Хэрэв эдгээр Филиппиний заалтууд болон I Хэсгийн (Ерөнхий заалт ба нөхцөлүүд) заалтууд эсвэл Вэб дэлгүүрийн заалтууд хооронд зөрүү маргаан гарвал, түүнийг шийдвэрлэхэд шаардагдах түвшинд эдгээр Филиппиний заалтуудыг баримтална.
-
Дижитал бүтээгдэхүүнээр хангагч
You understand and accept that the Digital Product is being sold to you byCPPL Taiwan Branch Office (“Coda Taiwan”), and that the Terms and Conditions are hereby entered into and agreed upon between you and Coda Taiwan. Coda Taiwan may be reached by users in Taiwan through [ТУСЛАМЖ АВАХ ХУУДАС]. Coda Taiwan компанийн бүртгэлтэй хаяг 9 давхар, 156 тоот, 3 дугаар хэсэг, Minsheng E. гудамж., Songshan дүүрэг, Тайпей хот 105, Тайвань (R.O.C.) (Хятад хэлээр: 105台灣台北市民生東路三段156號9樓).
-
Үйлчлэх хууль
Эдгээр заалт, нөхцөлийг Тайваний хууль тогтоомжийн дагуу хууль тогтоомжийн зөрчлийн заалтыг харгалзахгүйгээр зохицуулж, тайлбарлана. Бид эдгээр заалт, нөхцөлүүдээс үүдэн эсвэл холбогдон гарсан аливаа маргааныг эе эвээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ (үүнд тэдгээрийн үндэслэл, хүчин төгөлдөр байдал, цуцлалтын талаарх аливаа асуулт хамаарна). Хэрэв ийнхүү шийдэлд хүрч чадаагүй тохиолдолд талууд Тайвань Улсын Тайпей дүүргийн шүүхэд хандаж, маргааны шийдвэрлүүлнэ.