Нууцлал Мэдэгдэл

Нууцлал Мэдэгдэл

Сүүлд шинэчилсэн: 2023 оны 12-р сарын 7

1. Мэдэгдлийн хамрах хүрээ ба ашиглалт

1.1 Кода Пейментс Пи ти и. ХХК. (“Кода Сингапур”) ба/эсвэл түүний салбар эсвэл охин компаниуд нь (хамтад нь “Кода” ба “бид”, “биднийг” эсвэл “манай” гэнэ) зөвхөн шаардлагатай тохиолдолд эсвэл тантай харилцахад хамааралтай тохиолдолд таны Хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулдаг. Энэхүү Нууцлалын Мэдэгдэл (“Мэдэгдэл”) нь биднийг танд вэб дэлгүүрийн ажил үйлчилгээг (“Вэб дэлгүүрийн ажил үйлчилгээ”) үзүүлэх үед таны Хувийн Мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, задлах, шилжүүлэх, барих буюу хадгалах, устгахтай холбоотой хэрэгжүүлдэг бидний нууцлалын арга барил, туршлагыг тайлбарлана.

1.2 Та энэхүүмэдэгдлийг хүлээн зөвшөөрснөөр, та өөрийн Хувийн мэдээллийг доор тайлбарласан хэлбэрээр цуглуулах, боловсруулах, ашиглах, задлах, шилжүүлэх, барих буюу хадгалах, устгахыг зөвшөөрч байгаа болно.

1.3 “Хувийн мэдээлэл” гэж үнэн эсэхээс үл хамааран, дангаар эсвэл бидэнд байгаа болон бидний авах боломжтой бусад мэдээллийн хамтаар таныг гэж таних боломжтой хувь хүний хувийн мэдээллийг хэлнэ. Бидний цуглуулж, боловсруулдаг Хувийн мэдээлэлд дараах багтаж болно:

(а) Таны өөрийн нэр, овог;

(б) Цахим шуудан;

(в) Гар утасны дугаар (эсвэл MSISDN);

(г) Худалдаа эрхлэгчийн харьяалал ба/эсвэл IP хаяг;

(д) күүки ба/эсвэл таны хайлтын төлөв байдал зэрэг тэдгээрээр дамжуулан таныг таних хэмжээний статистик/ шинжилгээний мэдээлэл;

(е) Таны өгсөн мэдээллийн үнэн зөвийг шалгахад бидэнд туслах баримт бичиг, тухайлбал биеийн байцаалт; 

(ё) Таны хэрэглэгчид туслах үйлчилгээ авах явцдаа бидэнд гаргаж өгөх, нээлттэй харагдах боломжтой аливаа хувийн мэдээлэл, ниигмийн сүлжээний хаяг холбоос буюу олон нийтийн профайл, болон

(ж) Таны Вэб Дэлгүүрийн ажил үйлчилгээг ашиглах хугацаанд бидэнд гаргаж өгөх боломжтой аливаа бусад хувийн мэдээлэл.

1.4 ЭнэхүүМэдэгдэл нь зөвхөн бидний боловсруулж байгаа эсвэл бидний хяналтанд байгаа Хувийн мэдээлэлд хамаарна.

1.5 Доорх Нэмэлт заалтууд руу орж энэ Мэдэгдлийн англи хэл болон тухайн орны хэл дээрх хувилбар болон таны оршин суугаа газрын шүүх засаглалд хамаарч болох нэмэлт асуудлуудыг сонгоно .

1.6 https://store.callofdutymobile.com/international (“Вэб дэлгүүр”) санал болгосон дижитал бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нөхцөлийг танд олгох зорилгоорбид таны Хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулдаг.

1.7 Бид шаардлагатай үед танд урьдчилан мэдэгдэлгүйгээр энэхүүМэдэгдэлд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Аливаа нэмэлт өөрчлөлт манай Вэб Дэлгүүр дээр нийтлэгдэх бөгөөд доор заасан өдөр хүчин төгөлдөр болно. Та хамгийн сүүлд энэ Мэдэгдэл шинэчлэгдсэн огноог харждээрзааснаас шинэчлэгдсэн хувилбар байгаа эсэхийг шалгах боломжтой. Бид танд энэМэдэгдлийгтогтмол шалгаж, сүүлийн хувилбарыг хянаж байхыг зөвлөж байна. Аливаа нэмэлт өөрчлөлт орсны дараа таВэб дэлгүүрийн Ажил үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар тэдгээр өөрчлөлтүүдийг хүлээн авч, зөвшөөрсөн гэж үзнэ.

2. Хувийн мэдээлэл цуглуулах

2.1 ТаныгВэб дэлгүүрийн Ажил үйлчилгээг ашиглах эсвэл бидэнтэй харилцах үед бид таны Хувийн мэдээллийг цуглуулдаг. Энэ тохиолдлуудад,та Хувийн мэдээллээ бидэнд шууд өгч болно, эсвэл энэ мэдээллийг манай салбар, харьяа байгууллагууд, Төлбөрийн сувгууд, эсвэл Активишн Паблишн, Инк. (“Нийтлэгч”)-с эдгээр гуравдагч талуудад өгсөн таны зөвшөөрлийн дагуу хуваалцана.

2.2 Та Хувийн мэдээллээ мөн бусад аргаар бидэнд илгээх боломжтой, үүнд:

(а) Бидний харилцаа холбоонд хариу өгөх;

(б) Нийгмийн сүлжээ буюу цахим форумаар дамжуулан; 

(в) Биднээс гаргасан аливаа санал, хөтөлбөр, буюу урамшууллаар дамжуулан хэрэглэх;

(г) Манай мэдээллийн товхимолд бүртгүүлэх үед; ба/эсвэл

(e) Вэб дэлгүүр рүү нийгмийн хаяг эсвэл гуравдагч талын платформоос нууц мэдээллээрээ нэвтрэх үед (жишээ, Facebook, Gmail). Бид таны олон нийтийн мэдээллийн эсвэл гуравдагч талын платформоор дамжуулан хуваалцахыг зөвшөөрсөн Хувийн мэдээллийг цуглуулдаг.

2.3 Мөн бид хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, Вэб дэлгүүрийн ажил үйлчилгээ ба/эсвэл вэб дэлгүүрт нэвтрэх эрхийг танд олгохын тулд гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор таны худалдан авч буй дижитал контент, бараа ба/эсвэл үйлчилгээний талаарх мэдээлэл (“Гүйлгээний мэдээлэл”), худалдан авалтын дүн, худалдан авсан огноо зэрэг гүйлгээний мэдээллийг цуглуулда. Ихэнх тохиолдолд таны хэн болох нь эдгээр мэдээллээс харагдахгүй тул эдгээрийг Хувийн мэдээлэл гэж үзэхгүй. Гэхдээ, Гүйлгээний мэдээллээс таныг хэн болохыг тогтоох боломжтой бол тэдгээрийг энэМэдэгдлийн дагуу Хувийн мэдээлэлд тооцогдож, тэр адил боловсруулна. Та Вэб дэлгүүрийн Ажил үйлчилгээ ба/эсвэл манайВэб дэлгүүрийгашигласнаар биднийг таниас ийм Гүйлгээний мэдээлэл цуглуулахыгзөвшөөрч байгаа болно.

2.4 Та бидэнд үнэн зөв, төөрөгдүүлэхгүй мэдээллээр хангах ёстой. Үүнтэй холбогдуулан бид таны өгсөн мэдээллийг баталгаажуулахын тулд баримт шаардах эрхтэй.

3. Хувийн мэдээллийг ашиглах болон задлах

3.1 Таны Хувийн Мэдээллийг дараах зорилгоор боловсруулна:

(а) Гүйлгээ хийх ба контент хүргэх;

(б) Маркетинг, суртчилгааны ажлууд; мөн

(в) Зөвшөөрөгдсөн бусад ашиглалт, задлах тохиолдлууд.

3.2 Гүйлгээ хийх ба Контент хүргэх

3.2.1 Төлбөрийн сувгийн нэгтгэгч, дижитал контентын онлайн дистрибьютер, холбогдох үйлчилгээ үзүүлэгчийн хувьд Кода нь таны Хувийн мэдээллийг ашиглах бөгөөд үүнийг хангах зорилгоор манай салбар эсвэл охин компаниуд, Төлбөрийн суваг, нийтлэгч зэрэг гуравдагч этгээдтэйВэб дэлгүүрийн үйлчилгээ эсвэл энэ нь тантай бизнес эрхлэхэд зайлшгүй шаардлагатай бол хуваалцах болно.

3.2.2 Ялангуяа, таны хувийн мэдээллийг дараахь зорилгоор боловсруулж болно:

(a) Вэб дэлгүүрийн Үйлчилгээг ашиглахад тань туслах;

(б) Манай Вэб дэлгүүр дээр хийгдэж байгаа онлайн гүйлгээ, төлбөрийг боловсруулах, баталгаажуулах; 

(в) Таны гүйлгээтэй холбоотой аливаа маргааныг шийдвэрлэх; 

(г) Залиланг буруулах;

(e) Хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах;

(е) Гэрээнд заасан эрхээ эдлэх; болон 

(ё) Биднээс авахыг хүссэн мэдээллийг танд гаргаж өгөх.

3.2.3 Таны Хувийн мэдээллийг мөн дээрх зорилгоор Кода болон дараах талуудын хооронд хуваалцаж болно:

(а) Та контентыг нь худалдан авч байгаа Нийтлэгч; болон

(б) Таны төлбөр төлөх хэрэгслээрээ сонгосонТөлбөрийн суваг.

3.3 Маркетинг ба сурталчилгааны ажлууд

3.3.1 Бид тодорхой давтамжтайгаар маркетингийн болон сурталчилгааны ажил явуулж, тодорхой нэг улс дахь манай Вэб дэлгүүрийн Нийтлэгчийн эсвэл өөр янз бүрийн ангилалд хамгийн их зарцуулалт хийсэн хэрэглэгчдээ урамшуулдаг. Үүний тулд бид таны Гүйлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эдгээр урамшууллаас санал болгож буй шагналыг өгөх зорилгоор таны Хувийн мэдээллийг ашиглан тантай холбогдогдож болно, шагналууд ихэвчлэн Нийтлэгчийн эсвэл Төлбөрийн сувгийн кредит эсвэл бусад төлбөргүй бэлэг байх болно. Эдгээр урамшууллыг Кода явуулдаг бөгөөд, таны Хувийн мэдээллийг ийм зорилгоор гуравдагч талуудтай хуваалцахгүй. Та манай урамшууллын арга хэмжээний бэлэг, бусад шагналаас татгалзахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

3.3.2 Та маркетингийн болон суртчилгааны мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрсөн тохиолдолд бид таны Хувийн мэдээллийг ашиглан Вэб дэлгүүрийн аль нэг үйлчилгээтэй холбоотой маркетинг, суртчилгааны ажил, эсвэл Нийтлэгчтэй, Төлбөрийн суваг, эсвэл гуравдагч талуудтай хамтран, түншилж, эсвэл тэдэнтэй холбоотойгоор аливаа суртчилгаа, урамшууллын кампанит ажлын талаар танд мэдээлэх зорилгоор ашиглах боломжтой, бид энэ зорилгоор таны нэр, цахим шуудан, ба/эсвэл гар утасны дугаарыг тэдэнтэй хуваалцаж болно. Та маркетинг, урамшууллын мэдээлэл авах, эсвэл энэ шалтганаар Хувийн мэдээллээ задруулахаас татгалзахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Мөн та тухайн цахим шууданд заасан бүртгэл цуцлах товчийг дарж маркетинг, урамшууллын ийм цахим шуудан авахаас татгалзаж болно.

3.4 Зөвшөөрөгдсөн бусад ашиглалт, задлах тохиолдлууд

3.4.1 Бид таны хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болохыг та хүлээн зөвшөөрч байгаа болно:

(а) Таны гүйлгээтэй холбоотой анхаарал хандуулах шаардлагатай байж болзошгүй асуудлуудын талаар танд мэдэгдэх;

(б) Үйлчилгээний хүсэлтийг боловсруулах, санаа зовоосон асуудлыг шийдвэрлэх, бидэнд илгээсэн асуулт, санал хүсэлтэд хариу өгөх;

(в) Манай дотоод аюулгүй байдал эсвэл эрсдэлийн удирдлагын механизмыг удирдах буюу дагаж мөрдөх;

(г) Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах үүднээс статистик дүн шинжилгээ, зах зээлийн болон хэрэглэгчийн судалгаа, ердийн судалгааг оролцуулан, хийх. Бид таны Хувийн мэдээллийг гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч нартай дараах зорилгоор хуваалцаж болохыг анхаарна уу; 

(e) Манай харилцагчийн үйлчилгээтэй холбоотой таны сэтгэл ханамжийг сайжруулах; болон

(ё) Шаардлагатай гэж үзвэл энэхүү Мэдэгдэл эсвэл манай үйлчилгээний Нөхцөлд гарсан томоохон өөрчлөлтийн талаар танд мэдэгдэх.

3.4.2. Бид таны Хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөгдсөн эсвэл шаардсаны дагуу манай салбар, охин компани, Нийтлэгч, Төлбөрийн суваг болон бусад этгээдэд, тухайлбал төрийн эрх бүхий байгууллага, зохицуулагчид, эсвэл шаардлагатай бусад этгээдэд дараах зорилгоор задруулах боломжтой гэдгийг та ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно:

(а) Аливаа нэгтгэл, компанийн хувьцаа, эд хөрөнгийг худалдах, санхүүжүүлэх, компани худалдан авах, салгах, татан буулгах тухай хэлэлцээрийн улмаас буюу түүнтэй холбогдуулан; эсвэл

(б) Бид тухайн мэдээллийг задруулах нь (i) холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, хууль эрх зүйн үйл явц эсвэл засгийн газрын хүсэлтийг биелүүлэхэд; (ii) аливаа мөрдөн байцаалт, байцаан шийтгэх ажиллагаанд туслахад; (iii) Вэб дэлгүүрийн Үйлчилгээний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг, биднийг, эсвэл манай аливаа хэрэглэгч, олон нийтийг аюул, хууль бус үйлдлээс хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж үзвэл.

4. Таны сонголт, эрх, үл хамаарах зүйлс

4.1 Бид зөвхөн таны зөвшөөрлийн үндсэн дээр таны Хувийн мэдээллийг боловсруулж байгаа тохиолдолд та өөрийн Хувийн мэдээллийг устгах эсвэл боловсруулах зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Хэрэв та Хувийн мэдээллээ устгахыг хүсэж байгаа эсвэл дээрх зорилгоор хувийн мэдээллээ ашиглуулах, боловсруулахыг хүсэхгүй байгаа бол бидэнтэй холбогдоно уу. Гэхдээ таны Хувийн мэдээллийг устгасан эсвэл дээр дурдсан аль нэг зорилгоос шалтгаалан та зөвшөөрлөө буцаасан тохиолдолд, таны хүсэлтийн шинж чанараас хамаарч, бид танд Вэб Дэлгүүрийн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх, эсвэл Манай Вэб дэлгүүрт хийх гэж буй гүйлгээг боловсруулах буюу дуусгах боломжгүй болохыг анхаарна уу.

4.2 Та бидэнд өгсөн хувийн мэдээлэлдээ ямар ч үед нэвтрэх, шинэчлэх, засварлах хүсэлт гаргах эрхтэй. Та өөрийнхөө бидэнд хадгалагдаж байгаа Хувийн мэдээлэлд хандах эсвэл таны хувийн мэдээллийг шинэчлэх, засахыг хүсвэл бидэнтэй холбогдох боломжтой. Таны хүсэлтийн шинж чанараас хамааран бид зохих үйлчилгээний хураамж авах боломжтой бөгөөд энэ талаар танд аль болох хурдан мэдэгдэх болно.

5. Мэдээллийг хадгалах, устгах

Таны Хувийн мэдээллийг цуглуулсан зорилгоо биелүүлэх хүртэл, эсвэл хууль эрх зүйн болон бизнесийн бусад зорилгоор шаардлагагүй болох хүртэл хадгална. Үүний дараа бид таны Хувийн мэдээллийг цаашид нэвтрэх, боловсруулахаас сэргийлсэн хэлбэрээр устгах бөгөөд үүнд буцаах боломжгүйгээр нэр нууцлах, бүрэн устгах багтах бөгөөд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй

6. Аюулгүй байдал

Кода таны Хувийн мэдээллийг алдах, буруугаар ашиглах, өөрчлөх, зөвшөөрөлгүй буюу санамсаргүй хандах, задруулах, өөрчлөх, устгахаас хамгаалах зорилгоор зохих хүчин чармайлт гаргадаг. Харамсалтай нь интернетээр ямар ч өгөгдөл дамжуулах, хадгалах дээр бүрэн аюулгүй байх баталгаа байхгүй билээ. Гэсэн хэдий ч бид таны Хувийн мэдээллийг өөрсдийн боломжит дээд хэмжээнд хамгаалах зорилгоор захиргааны, зохион байгуулалтын, техникийн болон биет аюулгүй байдлын арга хэмжээг баталж, одоогоор хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд дараах багтана:

(а) Эрх бүхий ба/эсвэл шаардлагатай ажилтнуудын Хувийн мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлах;

(б) Мэдээллийн аюулгүй байдлыг хангах техникийн шийдлүүдийг хэрэгжүүлэх;

(в) Хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээг тасралтгүй хянах, хянах, шалгах; болон

(г) Таны оршин суугаа улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шаардагдах аюулгүй байдлын бусад арга хэмжээ.

7. Олон улсад мэдээлэл шилжүүлэх 

7.1.1 Кода олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бид танд Вэб дэлгүүрийн Үйлчилгээ үзүүлэх, Вэб дэлгүүр дээр таны хийх гүйлгээг боловсруулах, хийх, болон энэхүү Мэдэгдэлд заасан бусад бүх шалтгааны улмаас холбогдох өгөгдлийг нутагшуулах журмын дагуу өөр өөр улс оронд таны мэдээллийг хадгалах, эсвэл таны Хувийн мэдээллийг анх таны Хувийн мэдээллийг цуглуулсан улсаас өөр улсад байрлах хүлээн авагчидтай (Нийтлэгч, Төлбөрийн суваг, эсвэл Кода салбар/охин компаниуд гэх мэт) хуваалцаж болохыг ойлгож, зөвшөөрч байгаа болно.

7.1.2 Ийм нөхцөлд бид гадаадад байгаа хүлээн авагчид шилжүүлсэн Хувийн мэдээллийг ЕХ-ны Мэдээлэл хамгаалах ерөнхий дүрэм, мөн танай хууль эрхзүйн мөрдөгдөж буй дотоодын мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хамгаалалттай харьцуулан стандарт хангуулах арга хэмжээ авдаг.

8. Тоон мэдээлэл цуглуулах тухай

8.1 Бид таны “күүки” болон үүнтэй төстэй технологи ашиглан манай Вэб Дэлгүүртэй харилцах үеийн таны вэбсайтын ашиглалт болон онлайн үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээллийг цуглуулж, мөн гуравдагч талуудад (Amazon Web Services, Facebook, Google зэрэг байх ба зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй) мөн зөвшөөрдөг. Ийм тоон мэдээлэл нь нэр нууцалсан байх ба таны хэн болохыг тодорхойлохгүй. Үүнд цахим хуудасны зочилсон хугацаа, хандалтын тоо, огноо, хөтчийн төрөл багтана. Энэ мэдээллийг Вэб дэлгүүр, Вэб дэлгүүрийн Үйлчилгээг сайжруулахад туслах зорилгоор дүн шинжилгээ хийх, үнэлэх зорилгоор цуглуулсан болно.

8.2 “Күүки” нь вэб сайтад зочлох үед таны компьютерт бага хэмжээний мэдээлэл хадгалдаг таны интернет хөтөч дээрх функц юм. Эдгээр нь бидэнд тодорхой төхөөрөмж эсвэл хөтчийг таних боломжийг олгодог бөгөөд ингэснээр бид контентыг таны сонголтод тохируулан өөрчилж, үйлчилгээ болон вэб дэлгүүрээ танд илүү хэрэгтэй болгох боломжтой. та бидэнд хувийн мэдээллийг тусгайлан өгөхөөс бусад үед “Күүки” бидэнд таныг хэн болохыг хэлэхгүй. Та хөтөч дээрээ тодорхой сонголтуудыг сонгосноор “күүки”-г удирдах, устгах боломжтой.

8.3 Таны тоон мэдээллийг манай гуравдагч талын түншүүдтэй хуваалцаж болно: (i) бидний суртчилгаа хийдэг хүмүүс; (ii) биднийг үйлчилгээ үзүүлэх буюу сайжруулахад тусалдаг хүмүүс; (iii) таны сонирхлыг татахуйц бараа, үйлчилгээгээ зах зээлд гаргах хүсэлтэй хүмүүс; эсвэл (iv) танд үзүүлэх бараа, үйлчилгээгээ сайжруулах хүсэлтэй хүмүүс.

9. Насанд хүрээгүй иргэдийн ашиглалт

9.1 Энэ Вэб дэлгүүрийн Үйлчилгээ нь танай улсын насанд хүрээгүй (“насанд хүрээгүй хүн”) этгээдэд зориулагдаагүй болно. Хэрэв та насанд хүрээгүй бол та танай улсын төрөөс дижитал контенттой холбоотой насны хязгаарлалтын дагуу зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн албан зөвшөөрөл, зөвшөөрөл, хяналтан дор Вэб дэлгүүрийн Үйлчилгээ ба/эсвэл манай Вэб дэлгүүрийг ашиглах боломжтой.

9.2 Хэрэв та Вэб дэлгүүрийн Үйлчилгээг ашиглахыг хүссэн насанд хүрээгүй этгээдэд хяналт тавьж буй эцэг эх, асран хамгаалагч бөгөөд тэдний өмнөөс энэхүү Мэдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа бол энэхүү Мэдэгдлийн дагуу тэдний Хувийн мэдээллийг боловсруулахыг зөвшөөрч байгаа болно.

10. Бусад вэб сайтуудын холбоос

Манай Вэб Дэлгүүр бидний ажиллуулдаггүй бусад вэб сайт руу нэвтрэх холбоосууд агуулсан байж болно. Тиймээс, эдгээр гуравдагч талын вэбсайтад зочлохдоо та тэдгээр вэбсайтыг ашиглахад хамаарах нууцлалын бодлогыг уншиж, танилцах нь зүйтэй. Бид эдгээр вэбсайтын агуулга, ашиглалт, нууцлалын практикт хариуцлага хүлээхгүй болно.

11. Бидэнтэй холбогдох

11.1 Зөвшөөрөл буцаах, бэлэг, шагнал авахаас татгалзах, маркетинг, суртчилгааны мэдээлэл хүлээн авахаас татгалзах, өөрийн Хувийн мэдээлэлд хандах хүсэлт гаргах, Хувийн мэдээллээ шинэчлэх ба засварлах хүсэлт гаргах ба зөвхөн үүгээр хязгаарлахгүйгээр энэ Мэдэгдэл болон Хувийн мэдээлэлтэй холбоотой аливаа асуудлаар бидэнтэй холбогдох, эсвэл энэхүү Мэдэгдэл болон мэдээлэл хамгаалах холбогдох хуулийн дагуу эрхээ эдлэх тохиолдолд та манай байгууллагын Мэдээлэл хамгаалалтын ажилтантай dpo@codapayments.com хаягаар холбогдох боломжтой.

11.2 Бусад асуудлаар манай Хэрэглэгчид туслах төвд зочилно уу.

12. Нэмэлт заалтууд

Дээр дурдсан заалтуудаас гадна дараах нэмэлт заалтууд (“Нэмэлт заалтууд”) дараах улс орнуудын хэрэглэгчдэд хамаарна. Та өөрийн улсад хамаарах Нэмэлт заалтуудыг багтаасан Мэдэгдлийн хувийг англи болон доорх тухайн улсын хэлээр авах боломжтой.

Европын холбоо (ЕХ)/Европын эдийн засгийн бүс(ЕЭЗБ)

ЕХ/ЕЭЗБ, Нууцлалын Мэдэгдлийг эндээс уншина уу.

Австрали

Австралийн Нууцлалын Мэдэгдлийг эндээс уншина уу.

Бразил

Leia a Política de privacidade em português aqui.

1. Ашиглалтын хамрах хүрээ. Хэрэв та Бразил улсад оршин суудаг буюу байрладаг бол эдгээр заалтууд (“Бразилийн заалтууд”) дээр дурдсан Мэдэгдлээс гадна таны Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах үйл явцыг зохицуулна.

2. Хувийн мэдээллийг олон улсад шилжүүлэх. Мэдэгдэлд заасны дагуу шилжүүлсэн аливаа Хувийн мэдээллийг МХЕХ, түүнчлэн түүний холбогдох нэмэлт өөрчлөлт, дүрэм, журам, заавар, хэвлэлт зэрэгт нийцүүлэн стандарт хамгаалалтаар хангах арга хэмжээ авдаг.

3. Үйлчлэх хууль ба маргаан шийдвэрлэх. Эдгээр ашиглалтын Нөхцөлүүдийг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын хууль тогтоомжийн дагуу зөрчилдөх заалтыг харгалзахгүйгээр зохицуулж, тайлбарлана. Бид энэхүү Мэдэгдлээс үүдсэн ба холбоотой гарсан аливаа маргааныг (үүний оршин тогтнох, хүчинтэй байх, дуусгавар болгохтой холбоотой аливаа асуудлыг оролцуулан) эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх болно, гэхдээ ийм хүчин чармайлт нь амжилтгүй болсон тохиолдолд маргааныг харьяаллын дагуу Сан Пауло мужийн Сан Пауло хотын шүүхэд, бусад газрын шүүхүүдийг оруулахгүйгээр шилжүүлнэ.

Саудын Араб

.اقرأ سياسة الخصوصية باللغة العربية هنا

1. Ашиглалтын хамрах хүрээ; Хувийн мэдээлэл хянагч. Хэрэв та Саудын Арабын Хаант Улсад оршин суудаг буюу байрладаг бол эдгээр заалтууд (“САХУ-ын заалтууд”) дээр дурдсан Мэдэгдлээс гадна таны Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах үйл явцыг зохицуулна. Энэхүү Мэдэгдэл нь Саудын Арабын Хаант Улсын дотоод салбар компани болох Мэдээлэл Технологийн Кода Арабиа (“Кода САХУ”) болон таны хооронд хүчин төгөлдөр бөгөөд заавал биелүүлэх үүрэгтэйг та ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно. Түүнчлэн та Кода Сингапур нь таны хувийн мэдээллийн хянагчаар ажилладаг бөгөөд Кода САХУ нь өмнөх компанийн өмнөөс боловсруулалт хийдэг болохыг та ойлгож байгаа болно.

2. Хувийн мэдээллийг задруулах. Мэдэгдлийн 3-р хэсэгт заасан зорилгоор таны хувийн мэдээллийг Кода САХУ болон Кода Сингапур хооронд хуваалцахыг та хүлээн ойлгож, зөвшөөрч байгаа болно.

3. Хувийн мэдээллийг олон улсад шилжүүлэх. Мэдэгдэлд заасны дагуу шилжүүлсэн аливаа Хувийн мэдээллийг Хувийн Мэдээлэл Хамгааллын Хууль буюу (2021 оны 9-р сарын 14-ний өдрийн) 7/2/1443H-н 98 дугаар тогтоолыг баталсан (2021 оны 9-р сарын 16-ний өдрийн) 9/2/1443H-н M/19 дугаар Эзэн хааны тогтоолын дагуу түүний холбогдох дүрэм журам, нэмэлт өөрчлөлт, заавар, хэрэгжилт зэрэгт нийцүүлэн стандарт хамгаалалтаар хангах арга хэмжээ авдаг.

4. Үйлчлэх хууль ба маргаан шийдвэрлэх. Энэ Мэдэгдлийг Саудын Арабын Хаант Улсын хууль тогтоомжийн дагуу зөрчилдөх заалтыг харгалзахгүйгээр зохицуулж, тайлбарлана. Бид энэхүү Мэдэгдлээс үүдсэн ба холбоотой гарсан аливаа маргааныг (үүний оршин тогтнох, хүчинтэй байх, дуусгавар болгохтой холбоотой аливаа асуудлыг оролцуулан) эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх болно, гэхдээ ийм хүчин чармайлт нь амжилтгүй болсон тохиолдолд маргааныг харьяаллын дагуу Рияадын шүүхэд, бусад газрын шүүхүүдийг оруулахгүйгээр шилжүүлнэ, үүнд хуулиар ийм гомдлыг оршин суугаа газрынхаа харьяаллын шүүхэд гаргах боломжтой гэж ангилагдсан хэрэглэгчдийн гаргасан гомдол орохгүй.

Турк

Türkçe Gizlilik Politikasını buradan okuyun.

1. Ашиглалтын хамрах хүрээ. Хэрэв та Турк улсад оршин суудаг буюу байрладаг бол эдгээр заалтууд (“Туркын заалтууд”) дээр дурдсан Мэдэгдлээс гадна таны Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах үйл явцыг зохицуулна. Энэхүү Мэдэгдэл нь Турк дахь дотоод салбар компани болох Кода Турк Elektronik Hizmetleri ve Ticaret Anonim Sirketi компани (“Кода Турк”) болон таны хооронд хүчин төгөлдөр бөгөөд заавал биелүүлэх үүрэгтэйг та ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно. Түүнчлэн та Кода Сингапур нь таны хувийн мэдээллийн хянагчаар ажилладаг бөгөөд Кода Турк нь өмнөх компанийн өмнөөс боловсруулалт хийдэг болохыг та ойлгож байгаа болно.

2. Хувийн мэдээллийг олон улсад шилжүүлэх. Мэдэгдэлд заасны дагуу шилжүүлсэн аливаа Хувийн мэдээллийг Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, түүнчлэн түүний холбогдох нэмэлт өөрчлөлт, дүрэм, журам, заавар, хэвлэлт зэрэгт нийцүүлэн стандарт хамгаалалтаар хангах арга хэмжээ авдаг.

3. Үйлчлэх хууль ба маргаан шийдвэрлэх. Эдгээр ашиглалтын Нөхцөлүүдийг Бүгд Найрамдах Турк Улсын хууль тогтоомжийн дагуу зөрчилдөх заалтыг харгалзахгүйгээр зохицуулж, тайлбарлана. Бид энэхүү Мэдэгдлээс үүдсэн ба холбоотой гарсан аливаа маргааныг (үүний оршин тогтнох, хүчинтэй байх, дуусгавар болгохтой холбоотой аливаа асуудлыг оролцуулан) эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх болно, гэхдээ ийм хүчин чармайлт нь амжилтгүй болсон тохиолдолд маргааныг Турк улсын Хувийн Мэдээлэл Хамгаалах Газарт шилжүүлнэ.

4. Турк дахь Кода Сингапурын Төлөөлөгч

Хуулийн этгээдийн нэр: Boss Yönetişim Hizmetleri A.Ş

Чиглэл: Мэдээлэл хянагчийн төлөөлөгч (Турк улсад)

Хаяг: Esentepe Mah. Büyükdere Cad. Кемпински Резиденс - Асториа Цамхаг B, No:127, K.8, 34394, Istanbul/Şişli/Turkey

Цахим шуудан: rights.consents@cottgroup.com 

KEP хаяг: bossyonetisim@hs02.kep.tr

Пакистан

Хуулиараа шаарддаг тул бид Пакистан дахь хэрэглэгчдээс нэмэлт Хувийн мэдээллийн цэгийг, жишээлбэл Компьютержсэн Үндэсний үнэмлэх (КҮҮ)-ийн мэдээллийг цуглуулдаг.

Хувилбар шинэчилсэн бүртгэл

Огноо
Шинэчлэл
2023 оны 10-р сарын 20
Хүчин төгөлдөр болох огноо
2023 оны 12-р сарын 7
Саудын Араб, Турк, Пакистаны тусгай заалтуудыг нэмсэн.

Speak to our experts

Monetize your game, app, or website with Coda
Our publisher partnerships team is available to discuss Codapay, Codashop, and xShop.
Get in touch ->
Add your payment method to Codashop
Our channel partnerships team is available to speak with payment method providers.
Be a partner ->
Get help with a Codashop transaction
Our friendly support team is available to help Codashoppers with any questions.
Get support now ->